Эрдэнэбулган суманд 50 гаруй байгууллага Гэр бүлийн зөвлөлтэй болжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-01 09:37:14
Архангай /МОНЦАМЭ/. Хүүхдийн хамгааллын тухай хууль хэрэгжээд даруй нэг жилийн нүүр үзэх гэж байна. Хуулийн сурталчилгааг хүүхдүүд болон бусад холбогдох хүмүүс, байгууллагуудад аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан. Үүний дотор хүүхэд хамгааллын асуудлыг чухалчилж албан байгууллага, аж ахуй нэгжийн дэргэд “Гэр бүлийн зөвлөл” ажиллах журмыг аймгийн Засаг даргаар батлуулан ажиллаж байна.
 
Энэ журмын дагуу Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа 50 байгууллага гэр бүлийн зөвлөл байгуулж, ахлагч нарыг чадавхжуулах сургалтыг шат дараатай зохион байгуулж байгаа ажээ. Тэдэнд “Гэр бүлийн зөвлөл” ажиллах журам болоод холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээллийг өгч, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах тухай хэлэлцэж, ажлын төлөвлөгөөгөө баталсан байна.

Байгууллагуудад гэр бүлийн зөвлөл байгуулагдсанаар ажилчлдынхаа гэр бүлийн харилцаа хандлагад анхаарах, нийгмийн асуудал болоод хүүхдийн асуудлыг ч энд авч хэлэлцэнэ. Ажил хэр сайн явагдана хүүхдийн хамгаалагдах, эрүүл байх, суралцах, үгээ хэлэх эрхүүд тэгш байна гэж үзэж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ