“Люкс занаду групп"-ын хувьцаа 86 төгрөгөөр өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-26 17:03:27
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 20 компанийн 31 мянга 368 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцааны ханш өсчээ.
 
Харин таван компанийн хувьцааны ханш буурч, долоон компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, “Люкс занаду групп"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувь буюу 86 төгрөгөөр өссөн байна. Ингэснээр тус компанийн нэгж хувьцаа 665.85 төгрөг болж байгаа юм. Харин "Сор” компанийн ханш 14.86 хувь буюу 119 төгрөгөөр унаж, 1140 төгрөг болжээ.
 
Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3390 ширхэг үнэт цаасыг 314 сая 734 мянга 800 төгрөгөөр боруулсан байна.
 
Ингэснээр "MSE ALL" индекс 839.33 нэгж болж 0.24 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 493 тэрбум 528 сая 234 мянга 346 төгрөг боллоо.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ