Эцэг Ж.Буш энэ долоо хоногийн сүүлчээр эмнэлгээс гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-26 13:57:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Жорж Бушийн биеийн байдал сайн байгаа боловч хэвтэн эмчлүүлж буй Техас муж улсын Хьюстоны эмнэлгээс түүнийг энэ долоо хоногийг дуустал гаргахгүй аж. 

Тэрбээр хатгаагаа эмчлүүлэхийн зэрэгцээгээр архаг бронхит гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ тухай мягмар гарагт тус эмнэлгийн захиргаа мэдэгджээ

“Ерөнхийлөгч Буш хатгаагаа эдгээсний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа, мөн архаг бронхитын үр дагаврыг арилгах эмчилгээ хийлгэж байгаа. Энэ зовиур ахимаг насны хүмүүст түгээмэл байдаг” гэж эмнэлгийн захиргаа тайлбарлав. “Одоогоор Ерөнхийлөгч асан Буш эмнэлгээс гарах арай болоогүй, бид архаг бронхитын эсрэг амьсгалын эмчилгээ хийж байна” гэж эмнэлгийнхэн нэмж хэлээд энэ долоо хоногийн сүүлчээр өвчтөнийг эмнэлгээс гаргах байх гэлээ.

АНУ-ын 41 дэхь Ерөнхийлөгч Буш 1 дүгээр сард мөн ийм оноштойгоор эмнэлэгт хоёр долоо хоног эмчлүүлээд гарч байжээ.
О.Барс 

 



Холбоотой мэдээ