"Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо" тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-25 13:21:56
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдэл, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бохирдолгүй, цэвэр техник технологи нэвтрүүлэх, дэлгэрүүлэх ажлын хүрээнд аймгийнхаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн аж ахуйн нэгжүүдээс зөвлөмж авах, иргэд өөрсдийн боломж нөхцөлд тохирох, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, утааг бууруулах бараа, бүтээгдэхүүнийг үзэж, судалж, мэдээлэл авах, худалдан авах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо" тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Хөвсгөл аймгийн ЗДТГ, БОАЖ-ын газар , тус аймаг  дахь ХАҮТ хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэнд Улаанбаатар  хотоос 12 компани, орон нутгаас 4 компани оролцож, 3 өдрийн турш үзэсгэлэн гаргаж, иргэдэд зөвлөмж өгөхийн зэрэгцээ шалны халаалтын төрлүүд, утаагүй зуух, хийн түлш, дулаан баригч, цахилгаан зуух, цахилгаан халаагуурууд, шахмал түлш, ногоон байгууламж, тоолуур, вакум цонх, дулаалгын чиглэлээр худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Мөн үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсох, цаашид хамтран ажиллах чиглэлээ ярих зорилгоор аймгийн холбогдох албан тушаалтан мэргэжилтэнүүд хамтран уулзалт зохион байгуулж дулааны алдагдлыг бууруулахад иргэдийн мэдлэг хандлагыг сайжруулах, цахилгаан халаатын төрлүүдийг нэвтрүүлэхэд дэмжиж ажиллах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар шийдэлд хүрчээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ