Ахмад мастерууд Шинэ Зеландын наадмаас 2 алт, нэг хүрэл медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-24 09:11:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Зеландын Оакланд хотноо энэ сарын 21-30-нд Дэлхийн мастеруудын спортын наадмаас Монголын баг тамирчид 2 алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Ес дэх удаагийн тус наадмын хөнгөн атлетикийн 75-79 насны эмэгтэйчүүдийн ангилалд диск шидэлтийн төрөлд Монголын мастеруудын багийн хамгийн ахмад тамирчин Т.Цэрэндолгор алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд  хүрэл медаль тус тус хүртжээ. Харин хүндийн өргөлтийн төрөлд манай тамирчин Ц.Оюунцэцэг өөрийн насны ангилалд 2 удаа дээд амжилт тогтоож багийнхаа хоёр дахь алтан медалийн эзэн болов.    

Д.Өлзий
Холбоотой мэдээ