Өвөлд бүрэн бэлдээгүй бол шугаманд гаргахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАвто тээврийн үндэсний төвд өнөөдөр хот хоорондын болон улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг голлох аж ахуй нэгжүүд оролцсон "Өвөлжилтийн бэлтгэл" сэдэвт нээлттэй өдөрлөг боллоо.
Өдөрлөгөөр оролцогч аж ахуй нэгжүүд өвөлд 80 гаруй хувьтай бэлдсэн гэсэн үнэлгээ авсан байна. Иймд өвлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй газруудад зохион байгуулагчид зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгчээ.
Зөрчлөө арилгаагүй тохиолдолд шугаманд гаргахгүй болохыг аж ахуй нэгжийн удирдлагуудад хэлж ойлгуулсан байна. Уг өдөрлөгт нийт 50 орчим аж ахуй нэгж оролцсон аж.
Б.Туул