2.3 тэрбум орчим төгрөгийн төсөл арга хэмжээг танана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-20 00:05:33
Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан.
Улсын төсвийг тодотгож, зарим тодорхой төсөл арга хэмжээг танаж баталсантай холбогдуулж орон нутаг 2017 оныхоо төсвийг эргэж харах, тодотгох зайлшгүй шаардлага хуулийн дагуу гарч байна.

Дорноговь аймгийн хэмжээнд 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангаар 4.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан боловч улсын төсвийг тодотгосонтой холбогдуулж 2.3 тэрбум орчим төгрөгийн ажил үйлчилгээг хасах шаардлагатай болсныг эх сурвалж мэдээллээ.

Удахгүй тус аймгийн ИТХ хуралдаж  төлөвлөсөн төсөл арга хэмжээний жагсаалтыг ач холбогдлоор нь дахин хэлэлцэж шийдвэрлэх аж. Орон нутгийн хөгжлийн  сангийн хөрөнгө нь тухайн аймаг улсад оруулсан ашигт малтмалын орлогоос эргээд хуваарилдаг  санхүүжилт юм.

Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ