“Шинэчлэгдсэн эмнэлэг-Шинэлэг үйлчилгээ” өдөрлөгөөр иргэдэд нээлттэй үйлчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн нэгдсэн эмнэлэг 10 сарын 22-ны өдөр “Шинэчлэгдсэн эмнэлэг-Шинэлэг үйлчилгээ” аяны хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд нээлттэй үйлчиллээ.
Бүх тасаг, нэгжийн эмч, ажиллачдыг хамруулсан өдөрлөгөөр артерийн даралт үзэж, цусан дахь холестриний хэмжээ тогтоож,эмийн зохистой хэрэглээ, эрүүл аж төрөх тухай хичэл зааж, сургалт сурталчилгааны материал тараалаа.Мөн өдөрлөгт хамрагдсан хүмүүст аймгийн хэмжээнд өрнөж буй “Шинэчлэгдсэн эмнэлэг-Шинэлэг үйлчилгээ” аяны зорилго, утга учирыг таниулж, идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Дөрвөн сарын өмнөөс хэрэгжсэн аяны хүрээнд гурван тасагт иж бүрэн шинэчлэл хийж, одоогийн байдлаар гаднах зам талбай буюу иргэдийн амралтын бүсийг тохижуулж байна.
Ш.Шүрэнцэцэг