Завханы 11 сумын мал эмнэлэг, үржлийн тасаг мотоцикльтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2017-04-17 20:18:48
 
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн маркетинг” төслөөс  11 сумын мал эмнэлэг үржлийн нэгжид мотоцикль олгожээ.
Сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг болон нэгжүүд мотоцикльтой болсноор иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх, малын чанар ашиг шимийг дээшлүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна хүнсний ногоо тариалах, арчлах, хураах зэрэг ажил ихтэй үедээ ашиглах олон ач холбогдолтойг төслийнхөн онцоллоо.
Дашрамд өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус төсөл хөдөө орон нутагт хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн дэд төслүүд хэрэгжүүлснээр хоршоод цаашид үйл ажиллагаагаа бие даан явуулах өөрийн гэсэн техник тоног төхөөрөмжтэй болж, парк шинэчлэл хийсэн байна. Мөн сум орон нутгаас дэмжлэг үзүүлж хоршоод өөрийн гэсэн сэлгээний газартай болжээ.
 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ