Иргэд 6622 өргөдөл гомдол ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-16 19:39:15
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг танилцуулав.
Тэрбээр: “Иргэдийн өргөдөл, гомдлыг аймгийн нутгийн захиргааны байгууллагууд, аймгийн ЗДТГ-ын 70371212 нээлттэй утас, Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 70371313 дугаарын утас, аймгийн болон сумдын ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө” зэрэг газруудаар хүлээж авчээ. Энэ оны эхний улирлын байдлаар Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 6622 өргөдөл, гомдол ирүүлснээс 6195-ыг нь шийдвэрлэж 427-н шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 93.55 хувьтай. Нийт ирүүлсэн өргөдөл, гомдлоос 3751 хүсэлт, 27 санал, 2844 гомдол тус тус ирүүлсэн байна. Аймгийн ЗДТГ-т ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 87.50 хувьтай, сумдын ЗДТГ-т ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 91.04 хувьтай, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.01 хувьтай байна. Өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж үйл ажиллагаанд тусгаж өргөдөл, гомдлын мэдээг аймгийн сайтад байршуулан ажиллаж байна” гэж танилцууллаа. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ