2004 онд Их Британийн Дээд комиссар руу халдсан этгээдийг цаазаар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-13 03:50:45

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Дээд комиссар Анвар Чоудхури руу тэсрэх бөмбөг шидэж, түүнийг хүндээр шархдуулсан лалын хэт даврагчдын нэгэн бүлэглэлийн толгойлогчийг  10 жилийн дараа Бангладешт дүүжлэн цаазалжээ.

Өнгөрсөн лхагва гарагт "Harkatul Jihad Al Islami" /HuJI/ гэдэг хэт даврагчдын байгууллагын толгойлогч Муфти Абдул Ханнаныг хоёр хамтран зүтгэгчийнх нь хамт дүүжлэн хороосон байна.

Цаазлуулсан эдгээр хүмүүс 2004 онд Силхет дэх XIV зууны үеийн Суфийн бунханд халдлага үйлдэж 3 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутай байсан юм.

Ханнан нь "HuJI"-д элсэхээсээ өмнө Афганистанд Зөвлөлтийн эсрэг байлдаж байжээ. Уг байгууллагыг хэд хэдэн удаа террорист халдлага үйлдсэн гэж буруутгаж байгаа юм. Ханнан 1990-ээд оноос хойш уг байгууллагыг удирдаж байсан боловч дээрх халдлагуудад ямар ч холбоогүй гэж түүний эхнэр мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард тус байгууллагын хэсэг гишүүд Ханнаныг суллахаар шорон руу дайрч байжээ. 

Х.Сарнай 

 

 

 

 

Холбоотой мэдээ