Хөлбөмбөгийн дасгалжуулагчид 5 өдөр номын дуу сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны хурлын танхимд өчигдөр буюу энэ сарын 12-нд Азийн хөлбөмбөгийн холбооны “Хүүхэд, залуучуудын дасгалжуулагчийн сургалт” эхэллээ.
Тус сургалтад Улаанбаатар хот дахь хөлбөмбөгийн бүх клуб болон орон нутгийн өсвөр, идэрчүүдийн багийн дасгалжуулагчдаас бүрдсэн нийт 30 дасгалжуулагч хамрагджээ. “Хүүхэд залуучуудын дасгалжуулагчийн суралт”-ыг Узбекстан улсын сургагч багш Ислом Амхедов таван өдрийн турш онол, дадлага хосолсон сургалтыг удирдан явуулах юм.
Тус сургалт МХБХ-ноос дөрөвдүгээр сард дасгалжуулагчдад зориулсан арга зүй, чадавхийг дээшлүүлэх зорилготой хоёр дахь сургалт болж байна. Өмнө нь Сүхбаатар аймагт шүүгчдийн сургалт хийсэн. Цаашдаа жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Сургалтын сар” болгож байх шийдвэрийг МХБХ-ноос гаргаад байгаа юм.
Д.Өлзий