Сирид наад зах нь хоёр төрлийн химийн бодис хэрэглэсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-06 11:50:43

ДАМАСК. /Reuters/. Сирид агаараас цохилт өгөх ажиллагаа явуулах үеэр наад зах нь хоёр төрлийн химийн бодис ашигласан гэж “Хил хязгааргүй эмч нар” олон улсын эрүүл мэндийн тусламжийн байгууллага мэдэгдлээ.

Энэ долоо хоногийн мягмар гарагт агаараас цохилт өгсний дараа Сирийн баруун хойд нутгийн Идлиб муж дахь эмнэлэг рүүгээ тус байгууллага ажилтнуудаа илгээсэн байна.

Найман өвчтөнд хүүхэн хараа агших, булчин татах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Үүнээс үзвэл, зарины хий эсвэл түүнтэй төстэй мэдрэлд нөлөөлдөг химийн бодисыг ашиглан агаараас цохилт өгсөн бололтой гэж тус байгууллагын шинжээчид дүгнэжээ.

Мөн бусад эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс хлорын хий үнэртсэн гэж шинжээчид хэллээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ