Хөвсгөлд хулгайн гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-06 11:20:02

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн хэмжээнд эхний улиралд эрүүгийн 166 хэрэг мөрдөн байцаалтанд бүртгэгдсэн бол өнгөрсөн оны мөн үед 169 хэрэг бүртгэгдэж байжээ. Хулгайн гэмт хэрэг өнгөрсөн онд эхний улиралд 76 байсан бол энэ онд 49 болж 35,5 хувиар буурчээ.

Хулгайн гэмт хэрэг дотор тээврийн хэрэгслийн буюу мотоциклийн хулгай өнгөрсөн оны мөн үед 9 гарч байсан бол энэ жил 2 гарч 77,8 хувиар буурсан байна. Аймгийн Цагдаагийн газраас урин дулааны цаг ирж байгаа энэ үед иргэдийг тээврийн хэрэгсэл тэр дундаа мотоциклио орхиж явахгүй байх, дугуй түгждэг шиг түгжээг тогтмол хийж хулгайн гэмт хэргээс иргэн өөрөө ямагт сэрэмжилж байхыг анхааруулан сэрэмжлүүлсээр байна.

Мөн иргэд гэр орондоо байхгүй үедээ хажуу айлдаа мэдэгдэж хөршийн холбоог сайжруулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриалгыг гаргажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ