“Домогт Байтагийн уянга" наадамд яруу найрагч Н.Тогтохбаяр түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, “Минжит Булган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, зохиолч, яруу найрагч Жумбайн Буяндалайн нэрэмжит “Домогт Байтагийн уянга” яруу найргийн наадам Ховд аймгийн Булган суманд зохион байгуулагдлаа.
11 дэх удаагаа зохион байгуулдагсан яруу найргийн наадамд Булган сумын харьяат яруу найрагч Б.Ариунбадрах, Б.Гансүх, Т.Далайцэрэн, Д.Дэлгэрсүрэн нар Үенч сумын харьяат яруу найрагч М.Даваажав, Н.Тогтохсүрэн, С.Ядмаа нар Алтай сумын харьяат яруу найрагч Ц.Төмөр-очир, Н.Ганболд, Б.Галбадрах, Ш.Бяцханхүү, Б.Амаржаргал нарын нийт 26 яруу найрагч оролцож авьяас билгээ сорилоо.
“Домогт Байтагийн уянга” яруу найргийн наадмын тэргүүн байранд яруу найрагч Н.Тогтохбаяр, удаах байранд М.Даваажав, гутгаар байранд Б.Ариунбадрах нар шалгарсан бол Б.Амаржаргал, Т.Далайцэрэн нар тусгай байранд шалгарчээ.
“Домогт Байтагийн уянга” яруу найргийн наадмыг “Минжит Булган” утга зохиолын нэгдлээс санаачлан алтайн өврийн гурван сумын яруу найрагчдын дунд 2006 оноос хойш жил бүр амжилттай зохион байгуулж иржээ. Ирэх жилийн наадам Алтай суманд зохион байгуулагдахаар боллоо.
А.Бямбасүрэн