Буян хураах аялал боллоо

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-03-24 10:34:18

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд буян хураах өдрийн шашин урлагийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээ шашин, урлагийн арга хэмжээнээс гадна байгалийн дурсгалт газруудтай танилцдагаараа онцлог.

Арга хэмжээг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрдэнэцогт сумын ЗДТГ, Соёлын төв, Пандичойнхорлин хийд хамтран зохион явуулсан байна. Аялагчид болон арга хэмжээнд оролцогчдод зориулж Эрдэнэцогт сумын Пандичойнхорлин хийдийн лам хуврагууд шашны томоохон хурал болох Мандал өргөж, хийморийн сан, буян хишгийн даллага, Цагаан шүхэрт, Жанлав цогцол, Цэнд, Нутгийн сан тавьснаас гадна Гачэн ламын 9-р дүр Гачэн Чогбрүл Ринбочэ сүсэгтэн олонд зориулж бурхан шашны талаар сургууль номлол айлджээ.

                                                                                                           Б.Мөнхзул