Сүхбаатар дүүргийн 22 өрхөд 10 тонн өвс олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн мал бүхий 22 өрхөд нийт 10 тонн буюу 500 боодол өвс үнэ төлбөргүй олгожээ.
Засгийн газраас энэ оны хоёрдугаар сард “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан. Энэ дагуу тус дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны мал бүхий айлуудад 500 боодол өвс үнэ төлбөргүй олгосон байна. Уг өвсийг ОБЕГ-ын өвсний фондоос гаргуулжээ.
Ч.Ариунболд