13 орны 69 иргэнийг албадан гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-20 17:46:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн харъяатын алба хаагчид энэ оны эхний улиралд 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.

Үүнээс 37.7 хувь нь БНХАУ, 33.3 хувийг БНАСАУ,  10.1 хувь нь ОХУ-ын иргэд байсан бол үлдсэн 18.9 хувь нь Япон,  БНСУ, АНУ, БНТУ, БНКазУ-ын иргэн байжээ. Албадан гаргасан иргэд Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 37 зүйл буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан, зөрчин визийн хугацаа хэтрүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэж байсан аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ