Гурван талын хамтарсан гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-16 20:16:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан Сумдын засаг дарга нар болон сумдын улсын байцаагчдын мэргэжлийн хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахтай холбогдуулан онол арга зүйн тухай нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнөөр мэргэшлийн мэдлэг мэдээлэл олгох, ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох бололцоогоор хангах мөн байгаль орчны хяналтын болон Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын 2016 оны хамтран ажиллах гэрээг дүгнэсэн юм. Зөвлөлгөөн хөтөлбөрийн дагуу явагдаж сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, сумдын байгаль орчин, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын санал бодлыг сонсож тэдний хийж гүйцэтгэсэн ажил үүрэгт дүгнэлт хийлээ.

Мөн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Б. Мухаммед сумдын Засаг дарга нарт чиглэл, сумдын байгаль орчин, мал эмнэлгийн байцаагчдад үүрэг даалгавар өгсний үндсэн дээр гурван талын хамтарсан гэрээг байгууллаа.

Б.Уянга

 

 

Холбоотой мэдээ