Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-14 20:04:51

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнөөдөр 09:30 цагт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн Давж заалдах шүүх хуралдаан 16:37 цагт  түр завсарлаад дахин 16 цагаас хуралдсан.   Шүүх хурлын шүүмжлэл өрнөж, шүүгдэгчдийн эцсийн үгийг сонссон. Одоо шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрийг гаргахаар зөвлөлдөж байна.  

 Шүүх хурлын эхэнд  хохирогч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний ах С.Баяр ирсэн боловч шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа учраас оролцох боломжгүй гэх хүсэлт илэрхийлэн, шүүх хуралдааныг орхин явсан юм. Түүнчлэн  шүүгдэгч Т.Чимгээ, Т.Содномдаржаа  нарын өмгөөлөгч болон хоёр гэрчийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүхэд тавьсан ч хаалттай горимоор хурлыг үргэлжлүүлсэн юм. Ц.Амгаланбаатар бол ямар нэг хүсэлт тавихгүй гэжээ. Шүүгдэгч нар хорих байрнаас хуралд оролцож байгааг ч бид өглөөний хуралдаанаас мэдээлсэн. 16:00 цагаас шүүх хуралдааны шүүмжлэлийг сонсож, хуульд зааснаар шүүмжлэлийн дараа шүүгдэгчийн эцсийн үгийг сонсч, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргадаг. Шүүх бүрэлдэхүүний  шийдвэрийг сэгтүүлчид мэдээлэхээр хүлээж байна. Сэтгүүлчдийн нээлт, хаалтын ажиллагаанд л зөвхөн оролцуулж байгаа юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ