Нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагуудад хариуцлага тооцно

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:10:27

Дархан-Уул аймгийн Захирагчийн Ажлын албанаас эрхлэн Дархан сумын ЗДТГ, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Сууц Өмчлөгчдийн холбоодын салбар зөвлөлд нийтийн их цэвэрлэгээний үеэр гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг албан тоотын хамт хүргүүлсэн байна.

Уг цэвэрлэгээнд байгууллагууд  албан хаагчдаа хамруулж төрийн байгуулагууд багийн захиргаатай хамтарч хариуцсан багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн цэвэрлэгээнд татан оролцуулж хяналт тавьж ажиллах учиртай. Гэтэл намрын нийтийн их цэвэрлэгээнд байгууллагууд хангалтгүй оролцсон гэж аймгийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Г.Гэрэлтуяа хэлэв. Уг цэвэрлэгээнд 3218 иргэн 132194 м кв талбайн 551 м3 хогийг цуглуулж цэвэрлэжээ. Харин аймгийн НААҮГ-аас 36 удаагийн тээвэрлэлтээр 204 м3 хогийг ачсан ч машин хүрэлцэхгүйн улмаас 347м3 хог ачигдаагүй үлджээ. Энэ удаагийн нийтийн их цэвэрлэгээнд Гаалийн газар, аймгийн Музей, ШШГА зэрэг байгууллагууд огт оролцоогүй гэв. Харин аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс ажлыг зөв зохион байгуулж ажилласан. Цаашид цэвэрлгээнд гараагүй тохиолдолд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтэс, Дархан сум, багийн захиргаа зэрэг эрх бүхий байгууллагууд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх эрхийг нь цуцлах, цагийн хуваарь олгохгүй байх зэрэг арга хэмжээг авч улмаар оролцоогүй төрийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцохоор болжээ.

                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ