Өсвөр үеийнхан О.Дашбалбарын шүлгийг уншиж уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:43:45

Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсний 58 жилийн ойд зориулсан  “Эх орон-оюун санаа-яруу найраг” наадмын уран уншлагын уралдаан ирэх сарын эхээр Сүхбаатар аймгийн  “Жаахан шарга” ХЖТ-т  болно.

Аймгийн Төв номын сан, яруу найрагчийн охин Дашбалбарын Индра хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг уралдаан нь хүүхэд багачуудын авьяасыг хөхүүлэн дэмжих, тэднийг шүлэг яруу найрагт дур сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”–ыг  хөгжүүлэх, яруу найрагчийн олон талт үйл хэргийг нийтэд сурталчилахад чиглэгдэж байна.

Уран уншлагын уралдаанд тус аймгийн цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд О.Дашбалбарын шүлгээс өөрөө сонгон унших бөгөөд гурван үе шаттайгаар шилдгүүдийг шалгаруулах ажээ.

Г.Сүхээ

                                       

  

 

Холбоотой мэдээ