“Медипас” эмнэлэгтэй гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-11 12:26:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Цагдаагийн газар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн “Медипас” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтран ажиллах гэрээний дагуу Цагдаагийн газрын аймгийн төвд ажиллаж байгаа 48 алба хаагчийг эхний ээлжинд эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулаад байна.

-Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд зааснаар аливаа байгууллага ажилтныхаа эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах үүрэгтэй. Манай байгууллага хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах арга хэмжээ авч, аливаа өвчин, осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран ажиллаж байна. Цаашдаа нийт албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэж цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Болдбаатар ярьлаа.

Аймгийн цагдаагийн газар эрүүл мэндийн анхан шатны үзлэгээр илэрсэн хэт таргалалт, сахар, цусны даралт ихсэх өвчтэй алба хаагчдыг тус эмнэлэгээс өгсөн зөвлөмжийн дагуу шат дараалсан эмчилгээ, сувилгаанд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

             М.Батжаргал

Холбоотой мэдээ