Тавхан жилийн өмнө барьсан барилгад засвар хийх тохиолдол ч гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-11 00:06:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ойртож барилгын ажил эхлэх цаг хаяанд тулаад байгаа юм. Яг энэ цаг үед Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Барилгачдын удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнөөр барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаа түлхүү хэлэлцсэн юм. Сүүлийн жилүүдэд барилгын бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа хэдий ч чанарт зайлшгүй анхаарах шаардлага тулгараад байгаа юм. Тухайлбал 5 жилийн өмнө баригдсан шинэ барилгад засвар хийх шаардлагатай болж байна хэмээн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат онцлон ярилаа. Тиймээс барилгын материалын чанар болон барилга барих үйл явцад зайлшгүй өндөр анхаарал хандуулах цаг хэдийнээ болсныг тус зөвлөлгөөнд оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө.

Зөвлөлгөөнд аймаг сумдын барилга угсралтын ажил хийж байгаа болон барилгын материалын үйлдвэр эрхэлж байгаа компаниуд инженер техникийн ажилтнууд мөн аймаг сумдын засаг дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

Б.Энх-Учрал

 

 

Холбоотой мэдээ