"Дархан бэр"-үүдээ өргөмжлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-09 22:47:12

Дархан-Уул /MOНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын Ажлын алба, сумын ЗДТГ-аас эрхлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж гуравдугаар сарын наймны Лхагва гарагт сумынхаа “Дархан бэр”-үүдийг алдаршуулах ёслолыг “Залуучууд” театрын их танхимд зохион байгуулж явууллаа.

Уг ёслолд сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Болор-Эрдэнэ, З.Эрдэнэбат, Т.Чимгээ нар оролцож тус сумын баг тус бүрээс тодорхойлогдсон 68 ээжид “Дархан бэр”-ийн өргөмжлөлийг гардуулж баяр хүргэв. Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням: “Монголчууд эрт үеэс гурван хүү төрүүлсэн бэрээ “Дархан бэр ” хэмээн өргөмжилж хүндэлж ирсэн түүхтэй. Энэ сайхан уламжлалыг дэлгэрүүлж олон түмэндээ хүртээж “Дархан бэр”-үүдээ алдаршуулах ёслолыг манай сум анх санаачилж энэ жил зургаа дахь удаагаа зохион байгууллаа. Анх 2011 онд эхний шалгаруулалт хийснээс хойш нийт 1000 гаруй ээж энэхүү эрхэм хүндтэй өргөмжлөлийг хүртээд байна” гэлээ.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ