Ховд аймаг Шадар сайдад арван хүсэлт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-07 11:23:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онгой Байдлын Газрын дарга, Онцгой Байдлын ахмад Б.Алтанбадралт   “Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  У.Хүрэлсүх”-эд   ОБГ-ын  үйл ажиллагаатай  холбогдсон  10  асуудлыг  шийдвэрлэж  өгөх  санал  тавьсан  гэдгээ  аймгийн  Удирдах ажилтангуудад  танилцууллаа. Учир нь малын гоц халдварт өвчин, гамшгийн үед тус аймагт бэлэн байдал хангах асуудал төдийлөн хангагдаагүй байгаа юм.

Шадар сайдад уламжласан 10 хүсэлтийг  дурьдвал: \

1. Ховд аймагт гарсан бог малын мялзан өвчинтэй тэмцэх ажилд  378.701.466 төгрөг, ямааны цэцэг өвчинтэй  тэмцэх ажилд 52.050.000 төгрөгийн зардал гарсаныг шийдвэрлэх

2.  Ус цаг уур, орчны шинжилгээний газарт  ашиглагдаж байгаа цацраг идэвхит бодис  илрүүлэх RDIS-10  багаж, цацраг идэвхитэй  үед  өмсөх  зориулалтын  хувцастай болгох

3. Гамшгийн үед хээрийн эмнэлэг дэлгэх зориулалтын майхан, шаардлагатай  тоног  төхөөрөмж,  эм, эмнэлэгийн хэрэгсэл, ороох боох материалын нөөц бүрдүүлэх  санхүүжилт

4. Туулах  чадвар сайтай ливотиктой шуурхай  албаны  автомашин

5. Гал түймэр унтраах, аврах зориулалтын автомеханик шатны автомашин

6. Хил дамнан халдварлах халдварт өвчний гаралт  нэмэгдэж байгаа  учраас  ариутгалын дук автомашин, вакцин  тээвэрлэх хөдөлгүүртэй  машин

7. Хүнсний аюулгүй байдлыг  хангах  үүднээс   хүнсний  иж бүрэн  лабораторитой болох

8. ХХААГ-ын  нөөцөнд  ашиглагдаж байсан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны  хувцас, ариутгалын  бодис

9. Аймгийн ХХААГ-ын Мал эмнэлэгийн лабораторийн барилгын  асуудлыг  шийдвэрлэх

10. Болзошгүй гамшиг осол, аюулт  үзэгдэл,  гал түймрийн улмаас орон гэргүй болсон  26 иргэнд  гэр олгох  асуудлуудыг  анхааралдаа  авч шийдвэрлэж  өгөхийг   хүссэн  байна.

Энэхүү  санал  хүсэлтийн  хариуд  Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх  50  хувийг  нь  шийдвэрлэж  өгнө хэмээжээ.     

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ