Төрийн түшээд төрийн одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-24 14:55:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” энэ сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар дээрх гишүүдийг шагнахаар болсон байна. 

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг өнөөдөр шагнаж урамшуулж байгаа юм.

Б.Туул

Холбоотой мэдээ