Үржилд тэнцэхгүй малыг хүнсэнд хэрэглэх чиглэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 15:44:06

Дорноговь аймагт ирэх өвөл 3777 малчин өрхийн нэг сая, 850 мянга орчим толгой мал өвөлжих тухай мэдээллийг аймгийн ХААГ-аас гаргалаа.

Гэхдээ өөрийн аймгийн бусад суманд 108 өрхийн  8.1 мянган бод, 45 мянган бог, хилийн зурваст 123 өрхийн 21.2 мянган бод, 60.8 мянган бог мал өвөлжиж хаваржихаар сумдын удирдлагууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан аж. Харин гадны аймагт отроор өвөлжих малчин өрх одоогоор байхгүй  бөгөөд гадны аймгаас Дундговь, Говьсүмбэр  аймгийн 16 өрхийн 12.7 мянган мал тус аймагт намаржиж байгаа юм.

Бичин  жил гарах гэж байгаа учир аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарч мал сүргийн зун, намрын ортыг зохион байгуулж мал сүргийн 85-аас доошгүй хувийг дунд болон дундаас дээш тарга хүч авахуулах, мал сүрэгт үзлэг ангилал хийж дундаас доош  тарга хүчтэй болон үржилд тэнцэхгүй малыг хүнсний зориулалтаар бэлтгэх чиглэлийг малчдад өгсөн байна. Тиймээс Дорноговь аймагт махны нийлүүлэлт ихсэж нэг кг хонины мах 3600, ямааны мах 2800, үхрийн мах 4000, адууны мах 2800, тэмээний мах 2600 төгрөг болон буураад байна.

Х.Эрдэнэбулган

       

Холбоотой мэдээ