Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө сонгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-21 09:30:48

ВАШИНГТОН./VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө дэслэгч генерал Херберт Рэймонд МакМастерыг томиллоо.

Д.Трамп даваа гарагт Флорида муж улсын Палм-Бич хот дахь хувийн амралтын газартаа МакМастерын хамт сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө ОХУ-аас НҮБ-д суугаа Элчин сайдтай утсаар ярьж, Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээний талаар ярилцан дэд Ерөнхийлөгч Майк Пенсийг төөрөгдүүлсэн гэсэн мэдээлэл гарсны дараа өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт огцорсон Майк Флинний халааг МакМастер авч байгаа юм.

МакМастер нь Афганистанд терроризмтой  тэмцэх ажиллагаа явуулах үеэр цэргийн ангийг командалж байжээ.

Тэрбээр хэлэхдээ “би үндэсний аюулгүй байдлын багт  нэгдэж, Америкийн ард түмний ашиг сонирхлыг хамгаалахын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ