Алслагдмал багийн иргэдэд банкны үйлчилгээг ойртуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-16 12:52:05

Алслагдмал багийн иргэддээ банкны үйлчилгээг ойртуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, банкны салбарын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Энэхүү уулзалтын хүрээнд Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж банкны удирдлагуудад хандаж, сумынхаа алслагдмал тосгон болох Хэрх, мөн “Тарни” багуудад банкны үйлчилгээг ойртуулж өгөхийг хүсчээ. Уулзалтын үр дүнд тус сумын Хэрх тосгонд шинээр АТМ суурилуулахаар болсон байна.

Харин “Тарни” 8-р багийн иргэдэд банкны үйлчилгээг ойртуулах тал дээр оновчтой шийдлийг олж ажиллахаа банкны салбарын удирдлагууд мэдэгджээ. “Тарни” баг нь шинээр байгуулагдаад удаагүй бөгөөд бага сургууль, цэцэрлэг тус баг дээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гэвч энэ баг дээр банкны үйлчилгээ огт байхгүй байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь хүн ам ихээр төвлөрсөн Монгол Улсын хамгийн том сум. Тус суманд ХААН, ХАС, Капитал гэсэн банкууд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.   

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ