Аймгийн хэмжээнд 6000 гаруй ахмад настан хишиг тэтгэвэр авна

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-12 12:14:37
Yesukheitumur Tumurbaatar

Ахмад настны Нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4, 6.5-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ахмад настанд насны "хишиг тэтгэвэр"-ийг олгох журмыг баталсан байна. Энэ хүрээнд Төв аймгийн хэмжээнд 6000 гаруй ахмад настан насны хишиг тэтгэврийг авна.

Уг журмын дагуу энэ сарын нэгнээс насны хишиг тэтгэвэр авах иргэдийн хүсэлтийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамжийн хэлтэст хүлээн авч эхэлжээ. Насны хишиг авах ахмад настангууд дараах материалыг бүрдүүлнэ.  Үүнд: иргэний үнэмлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, итгэмжлэлийг нотариатаар батлуулан авч ирэх бөгөөд халамжийн хэлтсээс өргөдлийн маягт авч бөглөх юм.

Мөн ахмад настан энэ зуравдугаар сарын 30-наас хойш хүсэлт гаргасан тохиолдолд тухайн онд ногдох насны хишгийг олгохгүй аж. Хоцорсон ахмад настангуудад хишиг тэтгэвэр дараа оноос эхлэн олгох юм байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ