Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын 2016 оны намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
Чуулганы хаалтын хуралдааны өмнө буюу өчигдөр шахуу хуралдаж, товд орсон ихэнх асуудлаа хэлэлцэн баталсан. Өнөөдрийн хувьд Хөгжлийн банкны тухай, Зөрчлийн тухай, "Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг цөөн боловч нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлууд тунаж үлдээд байна.
Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох бөгөөд үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлснээр чуулганыг албан ёсоор хаах юм.
Б.Туул