Чуулган цаг сунгаж хуралдсанаар 9 хууль тогтоол батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цаг сунгаж хуралдлаа.
Хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцсэнээс Цагдаагийн албаны тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг 9 хууль тогтоолын төслийг батлав.
Харин Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар УИХ дахь МАН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага авсан. Мөн бусад товлосон хуулиудын зохих шатны хэлэлцүүлгийг өнөөдөртөө багтаж хэлэлцсэнээр чуулганы хуралдаан 21:20 минутад өндөрлөлөө.
Маргаашийн хуралдаанаар үлдсэн асуудлаа хэлэлцсэнээр чуулган хаалтаа хийнэ.
Б.Туул