ОУВС: Худалдааг хамгаалах бодлого Азид аюул учруулж болзошгүй

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2017-02-03 14:13:24

ТОКИО. /Nikkei/. "Хөгжиж буй улс орнууд худалдааг хамгаалах бодлого хэрэгжүүлэх нь газар авах хандлагатай байна. Энэ нь Азийн хөгжил цэцэглэлтэд аюул учруулна" гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ дэд захирал Мицүхиро Фүрүсава  анхаарууллаа.

ОУВС болон Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн /JICA/ өчигдөр хамтран зохион байгуулсан олон улсын бага хурлын үеэр Фүрүсава үг хэлжээ. Уг бага хуралд хөгжиж буй 12 улс, тэдгээрийн дотор Мьянмар болон Вьетнамын Сангийн сайд, Төвбанкны захирагч нар оролцжээ.

Их Британи улс Европын Холбооноос гарахаар шийдэж, Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсантай холбоотойгоор дэлхий даяар худалдааг хамгаалах бодлого газар авах хандлага бий болж байна. Азийн хөгжиж буй зарим улс орон “АНУ-ын хөрөнгө оруулагчид бүс нутгаас гарч, хөрөнгө оруулалтаа татаж болзошгүй” гэдгээс болгоомжилж байна.

Фүрүсава хэлэхдээ “тодорхойгүй нөхцөл байдал үүссэний улмаас ирэх саруудад санхүүгийн тогтворгүй байдал үүсч болзошгүй” гэв.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ