Хуулийн шинэ заалттай уялдуулан замын тэмдэглэгээг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:16:39

Орхон аймагт автозамын хэвтээ болон босоо тэмдэглэгээг шинэчлэх, нэмж хийхэд 87 сая найман зуун мянган төгрөг төсөвлөсөн. Уг ажлыг “Хүжийн гал” ХХК гүйцэтгэж байна.

Нийт 18000 метр хэвтээ буюу гарц, цагаан зураас, 240 ширхэг босоо тэмдэглэгээ хийнэ. Шинээр хийгдэж байгаа босоо тэмдэглэгээ нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн шинэчилсэн заалттай уялдаж байгаагаараа онцлог юм. 

Үүнэс гадна энэ жил 2800 м.кв автозам нөхөх бөгөөд үүнд 148 сая төгрөг зарцуулж байна. Дээрх ажлын гүйцэтгэгчээр “Жавхлант харгуй”, “Орхон АЗЗА” ХХК ажиллаж байна. Замын нөхөөсийн ажил энэ долоо хоногт эхэлжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд