Прокурорын газар шилдэг байгууллагаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-30 23:49:45

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гишүүн байгууллагуудын дунд жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд үр дүнтэй ажилласан шилдэг байгууллагыг шалгаруулахад аймгийн Прокурорын газар  "Шилжин явах цом"-ын эзэд боллоо.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 1816 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авснаас Прокурорын газар 926 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Эрүүгийн гэмт хэргийн гаралт 13,9 хувь буурсан, гэмт хэргийн талаархгомдол мэдээлэл ч өнгөрсөн оноос буурсан байна. Ялангуяа гэмт хэрэг, захиргааны зөрчил өндөр байсан Бүрэнтогтох сумын гэмт хэргийн гаралт 50 хувь буурсан, орон нутагт үйлдэгддэг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг эсрэг буюу мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд 180 байсан бол 64 болж буурсан байна.

Прокурорын газар нь иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн учраас хууль хяналтын байгууллагууд дотроосоо шилдгээр тодорчээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ