УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байгаагүй тул товын дагуу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 28-нд өргөн мэдүүлсэн юм. Тус хуулиар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний эрсдлийг бууруулах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны өвчингүй эрүүл, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төслийг 7 бүлэгтэйгээр боловсруулжээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ