Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-25 13:23:11

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай, Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай, Насны хишиг олгох журам батлах тухай, “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам батлах тухай, 2017 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай зэрэг нийт 11 асуудал хэлэлцэхээр товложээ.

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаарх салбарын сайдын танилцуулгыг сонсоно. Мөн Гацууртын ордод ажлын хэсэг байгуулах талаарх асуудал энэ үеэр яригдах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ