Иргэд чийрэгжүүлэх төвөөр үйлчлүүлэхэд ЭМДС-гаас хөнгөлөлт үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.
Шинэчлэн боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой зааж өгсөн байна. Түүнчлэн төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, ТББ-аар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих орчин бүрдүүлэх, биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх тогтолцоо бий болгож, спортыг шинжпэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх талаар тусгасан байна. Мөн хүн амыг фитнесс, иог, чийрэгжүүлэлтийн төвөөр үйлчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас хөнгөлөлт үзүүлнэ хэмээн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр танилцуулав.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар спортыг хөгжүүлэхэд хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзлээ.
Ч.Ариунболд