Архангай аймаг зудтай сумдад өвс, тэжээл хүргэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн 11 сум зудтай байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан улсын Онцгой комисст хандаж өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх санал тавьсаны дагуу дээрх 11 суманд тус бүр 20 тн өвсийг үнэгүй, 10 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөхөөр хуваарилан хүргүүлж эхэллээ.
Энэхүү цуваа өнөөдөр Хотонт, Хангай, Тариат, Жаргалант сумдруу хөдөллөө. Аймгийн Засаг дарга “зудтай сумдын малыг зутарч өл тасрахаас нь өмнө төрөөс үзүүлж байгаа дэмжлэг юм, цаашид ч үргэлжинэ гэдгийг онцлоод, энэ сарын 22 гэхэд очих ёстой сумдад өвс, тэжээлийг хүргэж дуусга” гэсэн үүргийг аймгийн ОБГ-ын даргад өглөө.
Б.Гэрэлт-Од