Завханд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-16 15:21:48

Завханы нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бэлчээрийн газар эзэлж байна.

Эдгээр бэлчээрийн газар нутгаас бэлчээрт тохиромжгүй 300-аад мянган га газар байна. Тодруулбал хад, асга, элс, бүхий газар Алдархаан,  Дөрвөлжин гэх мэт зургаан сумд голлон байрлаж байна. Мөн Эрдэнэхайрханы Бор хярын элс, Дөрвөлжин сумын Урд нуруу, Бага нуурын, Ханхарын элс-Сарлагийн бөөрөг, Яруу сумын Хүрэн хөндий, Олгой сүв, Сантмаргацын Мондгорын толгой, Цэцэн-уулын Хотгорын сүвээс Баруун монгол, Элст нуруу, Байцын хяр, Түдэвтэйн тэмээн чулууны хяр зэрэг 208300 га бэлчээр усгүй, алслагдсан, бартаа саад ихтэй гэсэн үндсэн шалтгаанаар ашиглалтгүй байна.

Ийнхүү бэлчээрийн газрын зарим хэсэг ашиглалтгүй байгаа нь бүс нутагт малын хэт бөөгнөрөл үүсгэж, бэлчээрийн даац хэтрэн талхлагдлын хүрээг нэмэгдүүлэх нөхцөл болоод байгаа аж.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ