Японы Ерөнхий сайд Хятадыг дайны уй гашуугаа тайлахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-16 13:19:36

ТОКИО. /SPUTNIK/. Лхагва гарагт Токиод Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечитэй уулзах үеэрээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятад улс дайны үеийн уй гашуугаа ардаа орхиж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд анхаарахыг уриалав.

“Хятад, Япон улс нь өнгөрсний гунигт явдлуудыг санагалзалгүйгээр хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж Абэ хэлээд, Нанжины хядлагын түүхэн баримтыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр Хятад улс шийдвэрлэсэнд харамсаж буйгаа илэрхийллээ.

Өргөн барьснаас нь хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага болон ЮНЕСКО Хятадын Нанжины хүчирхийллийн түүхэн баримтыг "Дэлхийн дурсгал" бүртгэлдээ нэмсэн юм.

Кино, гэрэл зураг, тэмдэглэл зэргийг багтаасан уг баримт нь 1937 онд Японы цэргүүдэд эзлэгдсэн Хятадын хотод нэг сар үргэлжилсэн аллага, хүчингийн хэргийн нотолгоо болдог юм. 1930-аад оны Японы түрэмгийллийн үеэр 300 мянган хүний амь үрэгдэж, эмэгтэйчүүд мянга мянгаараа бэлгийн дарамтад өртсөн гэж Хятад улс үздэг.

Хятад, Япон нь Бээжингийн үздэгээр дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон үеэр иргэдэд нь япон цэргүүдийн учруулсан хохирол, ялангуяа, армийн эмсийн газарт хүчээр "тайвшруулагч бүсгүй"  болж байсан хятад эмэгтэйчүүдийн асуудлыг зохицуулж чадаагүй байгаа юм.

Х.Аминаа

Холбоотой мэдээ