Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ирэх долоо хоногийн даваа гаригаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллах болжээ.
Энэ удаад зүүн аймгуудад ажиллах юм байна. Ингэхдээ малчид, ард иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно. Мөн орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм байна.
Шадар сайдын тушаалаар өнгөрсөн сард Онцгой байдал болон бусад холбогдох яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг орон нутагт ажиллаад 10 гаруй аймгийн 100 гаруй сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон гэх дүгнэлт гаргасан юм.