Хүүхэлдэйн жүжгийн дугуйлан хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-12 15:06:29

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр дугуйлангийнхаа төрлийг нэмэгдүүлж хүүхэлдэйн жүжгийн дугуйлан эхлүүлэхээр зэхэж байна.

Энэ тухайд театрын захирал А. Ууганбаяраас тодруулахад, “Тэнгэрийн тэмдэг” театр анх байгуулагдахдаа хүүхэлдэйн жүжгийг хөгжүүлэх зорилготой байсан. Гэвч багшлах боловсон хүчин, материаллаг бааз суурь дутагдалтай учраас өдийг хүрсэн юм. Одоо манай театр хүүхэлдэйн жүжгийн багштай, тодорхой тооны хүүхэлдэйтэй болсоноо түшиглээд дугуйлангаа эхлүүлэх гэж байгаа юм гэлээ.

Тус театрын дэргэдэх дугуйлангийн багш нар өвөл цагийн тоглолтынхоо нээлтээр монгол ардын үлгэр “Өглөгч харамч хоёр” хүүхэлдэйн жүжгийг үзэгч хүүхдүүддээ толилуулсан байна. Хоёр дахь хүүхэлдэйн жүжгийг удахгүй шинээр эхлэх дугуйлангаа түшиглэн ирэх зургадугаар сарын 1- нд тоглохоор төлөвлөж байгаа ажээ. Хүүхэлдэйн жүжгийн дугуйланд арав гаруй хүүхэд хичээллүүлэхээр бүртгэлийг зарласан байна.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ