Өнгөрсөн онд аймгийн захиргаанд 53948 өргөдөл гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-10 22:24:11

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагад 2016 онд нийт 53948 өргөдөл гомдол иржээ.

Эдгээрийг аймгийн ЗДТГ-ын 70371212 дугаарын нээлттэй утас, Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”, цахим хуудас, аймгийн болон сумдын ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө”-гөөр тус тус хүлээж авсан байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Бид иргэдийнхээ өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль”, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, 2007 оны 8 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2009 оны 54 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам” болон холбогдох бусад хууль, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж сум, хэлтэс, агентлагууддаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.

Өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг холбогдох газруудад хүргэж ажилласан. 2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 53948 өргөдөл гомдол ирүүлснээс 53524 өргөдлийгшийдвэрлэж 424-ийнх нь шийдвэрлэх хугацаа болоогүй байгаа бол өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99.2 хувьтай. Нийт ирүүлсэн өргөдөл, гомдлоос 51652 хүсэлт, 1608 санал, 688 гомдол тус тус эзэлж байна” гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ