Д.Трампын жиргээнд хяналт тавих хүнийг томилжээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-01-07 09:25:57

СӨҮЛ. /АР/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын твиттер хаягт нухацтай хяналт тавих ажилтныг Өмнөд Солонгосын Засгийн газар томилжээ.

Ялангуяа Солонгос болон Зүүн Хойд Азитай холбоотой жиргээнүүдийг ГХЯ ихэд сонирхож байна гэж Өмнөд Солонгосын JoongAng Daily” сонинд бичсэн байна.

Дээрх үүргийг гүйцэтгэх ажилтан нь Д.Трампын гадаад бодлоготой холбоотой жиргээнд гол анхаарлаа хандуулах ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ