Машинаараа мөргөх явдал их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-15 16:35:47

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт  411 дуудлага мэдээ мэдээлэл  ирсний дотор  зам тээврийн ослын  дуудлага их байна. Нийт дуудлагын 313 нь тээврийн осолтой холбоотой байв.

 Тээврийн ослын дотор  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11 бүртгэгдэж,  11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн төвд оршдог "Туушин" ХХК-ны урд замд "Кроун" маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 11 настай эрэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн бол Сонгинохайрхан дүүргийн нутаг Жаргалант тосгоны зам, 361-ийн гарамын "Тэс петролуем"  ШТС-ын урд замд "Сонота" маркийн  авто машины жолооч Б нь Хятад улсад үйлдвэрлэсэн 19-73 улсын дугаартай  мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн эзэн 55 настай эрэгтэй Ц -г гэмтээсэн байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ