Орхон аймаг Манжуур хоттой хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-03 09:36:58
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Ганбаяр, ИТХ-ын төлөөлөгч н.Чинзориг, Г.Эрдэнэбат нар 12 дугаар сарын 21-25-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод албан айлчлал хийсэн юм.

Орхон аймаг Манжуур хоттой 2015 оны 4 дүгээр сард “Санамж бичиг” байгуулсан байдаг бөгөөд энэ удаа хамтран ажиллах гэрээг үзэглэсэнээр хамтын ажиллагаа албан ёсоор нээгдэж байна. Манжуур хотын Намын хорооны дарга Чэнь Ли Шинь болон хотын удирдлагууд Орхон аймгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч харилцан мэдээлэл солилцсоны дараа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай” гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ Манжуур хотын Гадаад харилцааны албаны хурлын танхимд боллоо. Ийнхүү Орхон аймаг гадаад харилцааны чиглэлээр 10 дахь хоттойгоо гэрээ байгуулж улмаар эдийн засаг, соёл урлаг, аж үйлдвэр, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бүрдлээ. 

Дашрамд дуулгахад Монгол Улсаас анх удаа Орхон аймаг Манжуур хоттой гэрээ байгуулж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ