Говь-Алтай, Өвөрхангай аймагт эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-23 12:11:12

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн 18 сум, Говь-алтай аймгийн 17 сумд нийт тус бүр 3 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг аймгийн удирдлагуудад гардуулж өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэхдээ, Говь-Алтай аймгийн хувьд нутаг дэвсгэр том, дэд бүтэц тааруу. Эмнэлэгт нарийн үзлэг оношилгоо хийх шаардлагатай тоног төхөөрөмж байдаггүйн улмаас ард иргэд сумаас аймаг руу, аймгаас хотруу явдаг байсан бол ийнхүү сумандаа, аймагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгааг хэллээ.

Эдгээр тоног төхөөрөмж нь иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид ихээхэн ахиц гаргах юм.

Цаашид эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй сумын эмнэлгүүдэд үйлчилгээний чанарыг сайжруулж, эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд дэмжин ажиллана гэдгийн Японы Иточу компаний төлөөлөгчид онцлов.

Ж.Болор

Холбоотой мэдээ