Таеквондогийн тамирчид таван медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-22 17:17:14

Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээнд Увс аймгийн “Бошигтын хишиг” харуул хамгаалалтын албаны дэргэдэх Таеквондогийн клубын тамирчид амжилттай оролцоод ирсэн байна.

Увс аймагт таеквондогийн спортыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдаад 3 сар болж байгаа тус клубын тамирчид саяхан Баян-Өлгийн аймагт зохион байгуулагдсан Өсвөр үеийн баруун бүсийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнээс 11 медаль хүртэж, багийн дүнгээр 2-р байр эзэлсэн юм. Тэгвэл энэ удаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 21 аймгийн 800 гаруй тамирчид өрсөлдсөн Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээнээс тус клубын тамирчид 3 хүрэл, 1 мөнгөн медаль хүртсэн байна. Тэд 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийг зориод иржээ. Үүнээс гадна тамирчид туду тулааны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алтан медаль авч нийтдээ 5 медальтай аймагтаа ирсэн байна.

Теаквондогийн спортыг төрөлх аймагтаа хөгжүүлэх зорилготой тус клубын багш дасгалжуулагч нар энэ хугацаанд хоёр томоохон тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэндээ баяртай байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ